Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2020 онд Хятад нүүрсний 5000 уурхайг хаана

Хятад улс нь “13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний дагуу хуучирсан тоног төхөөрөмж, бага хүчин чадалтай нүүрсний уурхай, гангийн үйлдвэрүүдийг хаах үйл ажиллагааг 2020 онд үргэлжлүүлнэ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.

Гангийн үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд хийж буй шинэчлэлийг үргэлжлүүлэн, илүүдэл хүчин чадлыг бууруулснаар “ногоон” эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.

Байгаль орчин, экологийн стандартад нийцээгүй нүүрсний уурхайг бүрэн хаахын зэрэгцээ бага хүчин чадалтай олборлолт бүхий уурхайнуудыг мөн зогсоох аж. Энэ дагуу 2020 онд нийт 5000 уурхайг хаахаар төлөвлөжээ.

Тэгвэл Хятадын Ган, төмрийн холбооноос үйлдвэрлэлийн шинэ дээд амжилтыг зарласан байна. Энэ нь өдөрт дунджаар 2.109 сая тонн ган үйлдвэрлэлд хүрчээ. Уг үзүүлэлт нь тавдугаар сарынхтай харьцуулбал 0.8%-иар өссөн дүн аж. Өнгөрсөн оны есдүгээр сард ган үйлдвэрлэл 2.1 сая тонн/өдөр-т хүрч дээд амжилт тогтоож байжээ.

Э.Од