Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд батламж гардууллаа

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх  “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч,  хүндэтгэл үзүүлжээ. Тус газрын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан  ажиллаж ирсэн юм.

Салбарын тэргүүлэх эрдэмтдийн төлөөлөлтэй хамт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусгагдаагүй байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг сөхөн босгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгаж чадсан нь улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой алхам болжээ.

Үндсэн хуулийн 25.1.7-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалт болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбарт дахин сэргэлт авчирсан гэж Үндэсний хөгжлийн газар үзэж байна.

Засгийн газрын бүтцэд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах эрх зүйн үндэс ийнхүү бүрджээ.

Г.Идэр