Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн зэсийн нөөц 18%-иар буурав

Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа.

Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.

Үүнээс гадна шинэчилсэн нөөцийн тайлангаар далд уурхайн Хойд Хюго ордын (Hugo North Deposit) зэсийн нөөц 18%-иар, алтных 22%, мөнгөнийх 18%-иар тус тус буурсан. Харин нийт хүдрийн нөөцийн тухайд 11%-иар буурсан болохыг “Туркойз Хилл Ресурс” компани мэдээндээ онцолжээ.

Тодруулбал өмнө нь Хойд Хюго ордод 7.9 сая тонн зэс, 5.4 сая унц алтны нөөцтэй гэж тооцоолж байсан нь одоо 6.7 сая тонн зэс, 4.5 сая унц алт болон буурчээ.

 

Хойд Хюго далд уурхайн нөөцийн өөрчлөлт

 

 

Эрдсийн нөөц

Металын нөөц

Тайлан

Эзэмшил

Хүдэр (сая тн)

Зэс

(%)

Алт

(гр/тн)

Мөнгө

(гр/тн)

Зэс

(сая тн)

Алт

(сая унц)

 Мөнгө

(сая унц)

2020 оны ТЭЗҮ

Оюутолгой ХХК (OT)

 

400

1.51

0.29

3.11

6.0

3.8

40

Entree хамтарсан компани (EJV)

40

1.54

0.53

3.63

0.6

0.7

4.6

Бүгд

440

1.51

0.32

3.16

6.7

4.5

44.7

2019 оны жилийн эцсийн мэдээлэл (2019 AIF)

OT

447

1.64

0.34

3.35

7.3

4.8

48.1

EJV

32

1.64

0.57

3.84

0.5

0.6

4.0

Бүгд

479

1.64

0.35

3.38

7.9

5.4

52.1

Зөрүү (биет хэмжээгээр)

OT

-47

-0.13

-0.04

-0.24

-1.3

-1.0

-8.1

EJV

8

-0.10

-0.04

-0.21

0.1

0.1

0.7

Бүгд

-39

-0.13

-0.04

-0.22

-1.2

-0.9

-7.4

Зөрүү (хувиар)

OT

-11%

-8%

-12%

-7%

-18%

-21%

-17%

EJV

24%

-6%

-6%

-5%

16%

16%

17%

Бүгд

-8%

-8%

-10%

-7%

-15%

-17%

-14%

Эх сурвалж: Туркойз Хилл Ресурс

 

Далд уурхайн геологийн нөхцөл тооцоолж байснаас хүндэрсний улмаас гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшлохын сацуу хөрөнгө оруулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх тухай өмнө нь (2019.07.16) “Рио Тинто” компани мэдээлж байсан юм. Харин одоо уг тооцооллын илүү нарийвчилсан мэдээлэл ил болж байна. Гэвч нөөцийн хэмжээ ийнхүү буурах тооцоолол гэнэтийн зүйл боллоо.

Гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтад Тавантолгойн цахилгаан станцыг барих дүн ороогүй байсан бөгөөд уг станцыг төр хариуцахаар болсноор хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум ам.доллараар нэмж өсөхөөргүй болсон юм.

 

2020 оны шинэчилсэн ТЭЗҮ дэх гол баримтууд

Тайлбар

Нэгж

2020 оны ТЭЗҮ

Боловсруулах материал

Тэрбум тн

1.2

Зэсийн агууламж

%

0.82

Алтны агууламж

гр/тн

0.30

Мөнгөний агуулга

гр/тн

1.89

Зэсийн нөөц

тэрбум фунт

19.5 (9 орчим сая тн)

Алтны нөөц

сая унц

8.4

Мөнгөний нөөц

сая унц

51.7

Уурхайн ашиглах хугацаа

жилээр

31

Өргөтгөлийн капитал

тэрбум ам.доллар

2.2

Өртгөө нөхөх хугацаа

жил

6

Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (татварын дараах)

тэрбум ам.доллар

10.0

Эх сурвалж: Туркойз Хилл Ресурс

Туркойз Хилл компанийн хувьд 2021 оны гуравдугаар улирал хүртэл төслийг үргэлжлүүлэх бэлэн мөнгөний хүрэлцээ хангалттай гэж харж байна.

Энэ удаад Хойд Хюго ордын лифт 1 хэсэг буюу эхний үе шатны зарим хэсгийн нөөцийн боломжийг тооцоололд оруулаагүй байна. Тиймээс ирэх онд нөөцийн хэмжээ нэмэгдэж магадгүй байгаа ажээ.

Б.Төгс