Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

УИХ-ын дарга Газрын тосны боловсруулах үйлдвэр, төмөр замын төслийн явцтай танилцаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.

Тус аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн явцтай танилцах юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 2018 онд тавьснаас хойш  үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дууссан билээ.

Одоо үйлдвэрийн ажилчдын 550 айлын орон сууцны барилгын ажил явагдаж байна. COVID-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэн хилийн хөдөлгөөнийг хаасны улмаас Энэтхэгийн талын мэргэжилтнүүд Монголд ирж чадахгүй байгаа юм.

Үйлдвэрийн дараагаар, төлөөлөгчид Зүүнбаянгийн төмөр замын өртөөтэй танилцана. Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 200 км доод бүтэц, газар шорооны ажил дуусч, эхний 50 км рельсийг дэвсээд буй. Төслийн хэмжээнд газар шорооны ажил 90%, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 9.53%, хоолойн ажил 75%, барилгын ажил 43%, эрчим хүчний ажил 13%-тай явагдаж байгаа аж.

Э.Од