Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн сайн чанарын боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хятадын Жэжиан муж дахь Нинбо боомтод ашиглалтад оруулж байна.
Тус үйлдвэрт боловсруулах гол түүхий эдээр Австралийн “Carajas” ордоос төмрийн 65%-ийн агууламжтай IOCJ баяжмалыг нийлүүлэх юм. Боловсруулахад бэлэн GF88 бүтээгдэхүүн нь төмрийн өндөр агууламж, бохирдол багатайгаараа онцлогтой аж. Энэхүү бүтээгдэхүүн нь сайн чанарын төмрийн хорголж үйлдвэрлэхэд ашиглагддаг байна.
“Carajas” ордын тухайд, “Vale” компанийн хамгийн том “S11D” төсөл юм.
Хятадын “Ningbo Zhoushan Port Group” (NZP) групптэй хамтран хэрэгжүүлсэн боловсруулах үйлдвэрийг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч хугацаанаасаа хоцорч энэ сард нээгдэж байгаа юм. Үйлдвэр нь жилд 3 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай.
Бразилийн “Vale” компани нь төмрийн хоргилжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тус бүтээгдэхүүний эрэлт Хятадад маш өндөр байгаа тул “Vale” нь тухайн зах зээлд ойр өөрийн үйлдвэрлэлийг байгуулжээ.
Э.Од