Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2020.08.31) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд коронавирус цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцож цаашид эдийн засгийг сэргээхэд нүүрс болон газрын тосны экспорт чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон саяхан батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон цаашид уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар товч танилцуулж АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Эн сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам