Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Төсвийн байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг , Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар  өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өгчээ. 

УИХ-ын гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг  компанийн удирдлагаас тодруулсан байна. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг тэд энэ үеэр  онцолжээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг улс төрийн зорилготой бодлогоос ангид бодлогоор ажиллах нөхцөлийг хангахад  анхаарах ёстой гэдэг дээр  Төсвийн байнгын хорооны гишүүд санал нэгдэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Г.Идэр