Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

8000 га талбайг нөхөн сэргээнэ

Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажлуудыг  тусгасан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай аж. Үүнээс 8000 га талбайг байгаа бөгөөд 2020-2024 онд нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.  

БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг  (2020.10.07) холбогдох албаны хүмүүстэй хийсэн байна. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл  “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлага хүлээж байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай” хэмээн онцолсон юм. Нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэйг тэрээр мөн сануулжээ.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба  БОАЖЯ-тай хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажлыг тун удахгүй эхлүүлэх аж.

Г.Идэр