Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Simandou ордын төслийг 16 тэрбум доллараар хэрэгжүүлнэ  

“Simandou” ордын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар дэд бүтцийг байгуулах олон улсын консорциумыг Гвиней улсын Засгийн газраас баталсан билээ.  Уг дэд бүтцийн төслийн хүрээнд 650 км төмөр зам, гүний усны боомтыг барих аж. Үүнээс төслийн нийт өртөг 16 тэрбум ам.доллар бөгөөд өмнөх тооцооллоос 2 тэрбум ам.доллараар өсчээ.

Тус ордын төмрийн хүдрийн 2 тэрбум тонн нөөц бүхий I, II хэсгийг олборлох эрх авсан олон улсын консорциумд Сингапурын тээврийн компани “Winning Shipping”, Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч “Shandong Weiqiao”, Гвинейн ложистикийн компани “United Mining Supply (UMS)” багтаж байна. Мэдээж, мөн Гвинейн төр тодорхой хувь эзэмшинэ.

Гвиней улсын Уул уурхайн салбарын сайд Абдулайе Магассуба “Манай улсын хувьд тун чухал төсөл бодитой хэрэгжих итгэл найдвар төрж байна. Төслийг хэрэгжүүлэхэд өмнө нь тулгарч байсан гол асуудал нь ордын хүдрийг заавал Гвиней улсын нутаг дэвсгэрээр тээвэрлэн экспортлох шаардлагыг Засгийн газраас тавьсан. Энэ шаардлагыг олон улсын консорциум хүлээн авсан. Уг нь ордоос хүдрийг хөрш улс Либерийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх нь хямд бөгөөд хялбар байх байсан” гэж мэдэгджээ.

Консорциумын зүгээс, төмөр замын эхний шатны ажлын тал хөрөнгийг компаниуд, үлдсэнийг нь зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Simandou” ордын олборлолтыг 2025 онд эхлүүлэхээр тооцжээ.   

Э.Од