Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“First Quantum” компани “Таса Таса” ордын  хайгуулын дүнг танилцуулав  

Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. 

Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ. “Таса Таса” төслийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдэл 2023-2024 онд тодорхой болох аж. Одоо шинэ төслийн үйлдвэрлэлийн эрчим хүчний хангамжийн шийдлийг эрэлхийлж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг байгалийн хийтэй хослуулах хувилбарыг дэвшүүлж байна.

Э.Од