Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Австрали, Монголын коксжих нүүрсний орон зайд Оросын компани экспортоо ахиулна

ОХУ-ын “Мечел” компани нь арванхоёрдугаар сард Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр тааламжтай нөхцөл байдал үүссэн гэдгийг Оросын компанийн Ерөнхий захирал Олега Коржов мэдэгдсэн байна.

Түүний тайлбарласнаар, Австралийн 4.5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн усан онгоцнууд Хятадын далайн боомтод сар гаруй хугацаанд саатаж байна. Түүнчлэн, тус улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өссөн. Мөн Монгол Улс цар тахлын халдвар дотооддоо алдсаны улмаас тус улсын түүхий нүүрсний Хятадын худалдан авалт бараг тал хувиар буурахад хүрч болзошгүй гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Оросын компани нь Хятадын зах зээлд үүсээд буй Австрали, Монголын коксжих нүүрсний сул орон зайг эзлэх боломж нөхцөл үүссэн гэж үзэж байна.

“Мечел” компанийн мэдээлснээр, Хятад улс жил бүр 70 сая тонн коксжих нүүрс импортолдог бөгөөд үүнээс 5-6 сая тонн нь Оросынх юм. Оны эхний 10 сард Оросоос 4.4 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолжээ. 
Энэ онд "Мечел" компани нь Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийн эзэмшлээ худалдсан билээ.

Э.Од