Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хятадын зэсийн импорт буурчээ 

Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. 

Эх сурвалж: lme.com

Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. 

Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид Хятад улсын зэсийн импортын мэдээлэлд анхаарал хандуулж байгаа юм.  Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, арваннэгдүгээр сард 561.3 мянган тонн зэс импортолсон нь сүүлийн зургаан сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Тодруулбал, өмнөх аравдугаар сарынхаас импортын хэмжээ 9.2%-иар буурсан байна. Оны эхний 11 сард Хятад нийт 6.17 сая тонн зэс импортолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тус улс зэсийн импортыг бууруулсан нь юуны түрүүнд дотоодын болон дэлхийн зах зээлийн үнийг тэгшитгэсэнтэй холбоотой аж. Өмнө нь Хятадын компаниудын хувьд зэс импортлох нь ашигтай байсан. Гэсэн хэдий ч тус улсын зэсийн эрэлт түүхэн дээд түвшинд хэвээр байгаа нь тухайн түүхий эдийн ханш эрчимтэй өсөх гол шалтгаан болж байна. 

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн сард Хятадын экспорт 268 тэрбум ам.доллар хүрч сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн хурдан өсөлтийг үзүүлжээ. Дэлхийн хэмжээнд цар тахлын халдвар өндөр буй энэ үед тус улсын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг шинжээчид онцолж байна. 2020 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг 6%-ийн өсөлттэй гарах хүлээлт бий. 

Хятадын эдийн засгийн сэргэлт, идэвхжил нь хил залган орших манай улсын гадаад худалдаанд давуу тал авчирна. Монгол Улс 2021 оны төсөвт тонн зэсийн зах зээлийн үнийг 6500 ам.доллараар тооцож, 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох төсөөлөлтэй. Гаалийн ерөнхий газар мэдээллээр, оны эхний 11 сард 1.26 сая тонн баяжмал бүтээгдэхүүн экспортолж 1.53 тэрбум ам.долларын орлого бүрдүүлжээ. 

Э.Од


 

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.241)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 12 | Хариулах