Г.Идэрхангай
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарын /2020.11.06/ үеэр Монгол Улс болон дэлхий дахинд цөмийн техник, технологийн өнөөгийн ашиглалтын явц, байдлын талаар эрдэмтэн, судлаачид илүүтэй хөндөн ярилцсан юм. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуультай хамтран тус сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан үндэсний семинарт салбарын тэргүүлэх эрдэмтэд олноор уригдан оролцов.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол судалгаатай холбоотой материаллаг баазын хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно” хэмээн хурлын эхэнд тодотголоо.