"Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ.
Энэхүү геологи хайгуулын ажил нь гадны зөвлөх мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгээрээ онцлог аж.
"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, “Геологийн Судалгааны Төв” ТӨҮГ, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, ШУТИС-Геологи уул уурхайн сургууль, “Ханлаб” ХХК, “Геоаналитик” ХХК, “Лэнд Тест” ХХК болон шинжээчидтэй хамтран ажлаа зөв төлөвлөн ажилласнаар дөрвөн сарын хугацаанд нөөц тогтоох, хайгуулын ажлыг гүйцэтгэж дууссан байна.Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 212 тоот тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Овоот хяр (XV-21670), 22641,51 гектар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д (2020.08.27) олгожээ.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол