Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний экспорт 12 дугаар сарын эхний хагаст 598 мянган тоннд хүрэв

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 72%-иар буурсан дүн боллоо. Гэхдээ 2019 оны мөн үетэй харьцуулахад даруй 5%-иар өссөн үзүүлэлт юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар, манай улсын нүүрсний экспортын нийт дүн  27.6 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар буурчээ.

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Хятадын нүүрсний импорт оны сүүлээр ихээхэн удаашрах хандлагатай байдаг. Энэ онд ч Хятадын нүүрсний импорт сүүлийн саруудад буурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад 3.72 сая тонн коксжих нүүрсний импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.8%-иар буурсан дүн боллоо. Оны эхний 11 сарын байдлаар тус улсын импортын коксжих нүүрс 69 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар буурлаа.

Хятадын нүүрсний импорт буурч, дотоодын нийлүүлэлт саарах сургаар тус улсын Далианы түүхий эдийн бирж дээр (2020.12.28) коксжих нүүрсний үнэ 4.2%-иар өсч нэг тонн нь 1713 юанийн ханштайгаар хаагджээ. Коксын үнэ ч мөн тус бирж дээр өссөн байна.

Хятадын коксын болон гангийн үйлдвэрүүдийн агуулах дахь коксжих нүүрсний нөөц арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар 18.36 сая тонн байсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.13 сая тонноор буурсан тухай “Mysteel байгууллага мэдээллээ.

Б.Төгс