Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Mуsteel”: 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар өснө

2020 онд Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрэв. Агаарын бохирдолтой тэмцэж чанар муутай, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаах хүрээнд 2021 онд гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьжээ. Энэ онд тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө эхэлж байна. Тэгвэл төмрийн хүдэр, гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн шинжилгээний “Mуsteel” агентлагийн шинжээч Ван Цянхуа “2021-2025 онд дотоодын зах зээлийг өргөжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нөлөөлнө. Дэд бүтцийн төслүүд ч үргэлжилнэ. Тиймээс металлургийн салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ. 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар нэмэгдэнэ” гэж таамаглаж байна.   

2020 онд Хятадын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 54%-иар өсчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Даляны түүхий эдийн бирж дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 150.4 ам.доллар байв. Тус улсын эрэлт өсч, түүхий эдийн нийлүүлэлт тасалдах болгоомжлол үнэ өсөхөд нөлөөлсөн байна. “Цар тахлын нөхцөл байдлын төмрийн хүдрийн ханшид үзүүлэх нөлөөлөл төсөөлсөн шиг гутранги байсангүй. Бразилийн томоохон нийлүүлэгч “Vale” компанийн төмрийн хүдрийн олборлолтоо бууруулах урьдчилсан мэдэгдэл болон дөрөвдүгээр улиралд Хятадын гангийн эрэлт өссөн нь төмрийн хүдрийн ханш огцом өсөхөд нөлөөлсөн” гэж “Jinrui Capital”-ийн ахлах шинжээч тайлбарлажээ. Шинжээч 2021 онд төмрийн хүдрийн үнэ эрэлтээс хамаарна гэж үзэж байна. Дэлхийн банк энэ онд төмрийн хүдрийн үнэ 105 ам.доллар байна гэсэн таамгийг дэвшүүлсэн юм. 

Оны эхэнд Дэлхийн гангийн ассоциацаас тэргүүлэгч 15 үйлдвэрийг танилцууллаа. Нийт үйлдвэрүүдийн 53%-ийг Хятадын компаниуд эзэлж байна.  

Э.Од    

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.177)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 01 сарын 06 | Хариулах