Хятадын молибден, вольфрамын томоохон үйлдвэрлэгч “China Molybdenum” нь Конго улс дахь зэс-кобальтын “Kisanfu” ордын төслийн 95%-ийг эзэмшилдээ авлаа. Энэхүү хувь эзэмшлийг 550 сая ам.доллараар АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас худалдан авсан байна. “Kisanfu” ордын төслийн үлдсэн 5%-ийг Конго улсын Засгийн газрын эзэмшилд буй аж.
Тус орд нь ойролцоогоор 6.28 сая тонн зэс болон 3.1 сая тонн кобальтын нөөцтэй. Ордыг ашиглалтад оруулснаар дэлхийн кобальтын томоохон нийлүүлэгч болох боломжтой гэж Хятадын компанийн Захирлуудын зөвлөлийн дэд дарга Ли Чаочун мэдэгджээ.
“Kisanfu” ордоос 33 км зайд орших зэс-кобальтын “Tenke Fungurume” төслийн 56%-ийг “China Molybdenum” компани 2.56 тэрбум ам.доллараар мөн л Freeport-оос 2016 онд худалдан авч байжээ.
Э.Од