“QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж. Тухайн ордын олборлолтын үйл ажиллагаа 2019 онд эхэлсэн юм. Мөн үед “Eldorado Gold” нь “QMX Gold” компанийн 17%-ийг эзэмшжээ.
“Eldorado Gold” корпораци Канадаас гадна Грек, Турк, Румын болон Бразил улсад алтны олборлолт, үйлдвэрлэл, хайгуулын төслүүдийг хэрэгжүүлж байна.
Э.Од