Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Mysteel”: 2021 онд Хятадын гангийн эрэлт тогтвортой байна

Хятадын төмөрлөгийн холбооны (CISA) тайланд (2021.01.19) тус улсын дотоодын зах зээл дээр гангийн үнэ буурах төлөвийг дурджээ. Энэ нь эцсийн хэрэглэгчдийн эрэлт багассантай холбоотой гэж “Mysteel”-ийн шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэх дотоодын хяналтаа чангатгаж буй нь эрэлт буурахад нөлөөлж байгаа аж. Гэхдээ Хятад улсын эдийн засгийн сэргэлт, өсөлт хүлээлтээс өндөр байгаа учир 2021 онд тус улсын гангийн эрэлт тогтвортой байх төлөвийг шинжээчид тэмдэглэжээ.

Нэгдүгээр сарын 10-ны байдлаар, Хятадын томоохон 20 хот дахь гангийн үйлдвэрүүдийн нийт нөөц 7.7 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын нийт нөөцийн хэмжээтэй харьцуулахад 5.6%-иар нэмэгджээ. Мөн хугацаанд CISA-ийн гишүүн компаниудын үйлдвэрлэлийн нөөц 12.1%-иар өссөн байна.

Тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ өдөрт 2.94 сая тонн гэж Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

Э.Од