Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Baowu”: Үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 2023 оноос бууруулна

Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” корпорацийн үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд оргилдоо хүрэхээр буйг мэдэгджээ. Тухайн үеэс бууруулах арга хэмжээ авч 2025 онд 30%, 2035 онд 50%-д хүргэхээр төлөвлөж байна.

2020 оны сүүлчээр НҮБ-ын индэр дээрээс БНХАУ-ын дарга Си Жинпин нь 2060 он гэхэд Хятад нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтгүй улс болно гэж мэдэгдсэн билээ. Энэхүү санаачлагыг дэмжсэн анхны томоохон үйлдвэр “Baowu” корпораци болж байна.

Үйлдвэрлэлийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах замын зураглалыг 2021 онд багтаан боловсруулах талаар “Baowu”-ийн Дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Уг зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж сэргээгдэх эрчим хүч ашиглалтаа нэмэгдүүлэх, устөрөгчийн металлургийн технологийг нэвтрүүлэх аж.  

2019-2020 онд ““Baowu” корпораци нь ган хайлах үйл ажиллагаанд нүүрсхүчлийн хийг ялгаруулалтын бууруулах технологийг хамтран боловсруулах хэлэлцээрийг төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгч “Рио Тинто” групптэй байгуулжээ.

Э.Од