Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад хөнгөн цагааны 10 үйлдвэр шинээр ашиглалтад оруулна

Энэ онд Хятад улсад нийт 2.35 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий 10 шинэ үйлдвэр ашиглалтад орох төлөвтэйг “S&P Global Platts” мэдээллээ. Тодруулбал, тус улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн гол бүс нутаг Юнань мужид 2020 онд “Yunnan Shenhuo Aluminum”, “Wenshan Aluminum” болон “Yunnan Hongtai New Materials” зэрэг гурван том үйлдвэрлэгч нийт 1.68 сая тонн хүчин чадалтай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулжээ. 2021 онд нэмж 2.08 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрүүдээр тус улсын хөнгөн цагааны салбар өргөжих юм байна.   

Олон улсын хөнгөн цагааны хүрээлэнгийн (IAI) тайлангаар, 2020 онд Хятад улс нийт 37.32 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 4.3% -иар нэмэгджээ.

Э.Од