Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборложээ

“А-Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг “Эльгаугол” нь 2020 оны дүнгээр нийт 7 сая тонн коксжих нүүрс Элгагийн ордоос олборложээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 62.8%-иар нэмэгдсэн байна. Олборлолт нэмэгдсэн нь Элга ордын хувь эзэмшил, шинэ хөрөнгө оруулагчтай холбоотой аж. 

Сануулахад, Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А-Проперти” компани (2020.04.24) худалдан авсан юм. Тус компани Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу экспортлох хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх зорилтыг танилцуулсан билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Мөн Элга-Улак чиглэлийн төмөр замын тээх хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.   

ОХУ-ын Якут дахь Элга орд 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. 

Э.Од