Монгол Улсын Засгийн газрын (2020.12.13) 211 дүгээр тогтоолтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76 мянган тонн, хөрс хуулалт 330 мянган шоо метр тус тус өссөн байна.
Нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул “Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111.6%, арванхоёрдугаар сард 113.5%, энэ сард (2021.01.25) 101%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна. Төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхэд 2020 онд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдсэн техник шинэчлэлт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Техник шинэчлэлтийн хүрээнд KOMATSU брэндийн өндөр бүтээмж бүхий авто машин 5, гидроэкскаватор 1 зэрэг техникийг үйл ажиллагаандаа шинээр ашиглаж эхэлжээ. “Шивээ-Овоо” ХК нь төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг тасралтгүй хангах зорилттой ажиллаж байна.