Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ

Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. 

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн бүтэц

Эх сурвалж: Монголбанк


Нийт 17 их наяд төгрөгийн зээлийн 15.4 их наяд ньтөгрөгийн, 1.6 их наяд нь гадаад валютынх эзэлжээ.

2020 оны арванхоёрдүгээр сард нийт шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 8.4%, гадаад валютын хадгаламжийн хүү 3.7% байна. Төгрөгийн хадгаламжийн хүү өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувиар буурчээ. Тайлант сард нийт шинээр олгосон төгрөгийн зээлийн  хүү 4.8%, гадаад валютын зээлийн хүү 9.8% болж, шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна 

Нийт шинээр олгосон зээл, хүү

 Л.Номинцэцэг