Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно

Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100%  эзэмшилтэй  үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.

Өнөөгийн байдлаар Киргиз улсын уул уурхайн салбарт алтны олборлолт, ашиглалтын чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалттай олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Канадын “Centerra Gold” компани тус улсын алтны хамгийн том орд “Кумтор”-ын тодорхой хувийг эзэмшдэг бөгөөд уг төслийг 20 гаруй жил хэрэгжүүлж байна.

Э.Од