Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна

2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ онд тус улсын нүүрсний олборлолт болон экспорт буурна гэж ОХУ-ын Эрчим хүчний яам үзэж байна. Эрчим хүчний дэд сайд Анатолий Янковскийн мэдэгдсэнээр, 2020 онд Оросын нийт нүүрсний экспорт 208 сая тонн буюу 2019 оныхоос 6%-иар буурчээ.  

“Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ. Төмөр замын контейнер тээврийг өнгөрсөн оны есдүгээр сард туршилтаар хийсэн байна. Одоо тээврийг тогтмолжуулж Забайкалийн Краснокаменск болон Приаргунск өртөөнөөс эрчим хүчний нүүрсийг чингэлэгт ачин төмөр замаар Орос-Хятадын хилийн Забайкальск – Манжуур боомтоор экспортолж байгаа юм. Нэг удаагийн тээврээр нийт 128 чингэлэг бүхий нүүрс Хятадад руу нийлүүлж байна.

Э.Од