Хятадын Шанси, Шэнси мужийн гангийн үйлдвэрлэгч 6 компани нэгдэн “Northwest Union Iron & Steel” группыг үүсгэн (2021.01.30) байгуулжээ. Шинэ группын нийт хөрөнгө 1 тэрбум юань буюу 155 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тус нэгдэлд төрийн “Shaanxi Iron & Steel” (Shaangang) гадна “Jinnan Steel”, “Jingcheng Steel” (Jingang), “Gaoyi Iron & Steel” болон “Jianbang” зэрэг компани багтжээ. Эдгээрээс “Jianlong” нь хувийн компани аж.
Шинээр байгуулагдсан “Northwest Union Iron & Steel” группын 6 компанийн эзэмшлийн гангийн 9 үйлдвэр нь жилд нийтдээ 60 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа хоёрдугаарт орж байна.
Тус улсын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” групп мөн л нэгдлээр 2016 онд бий болсон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван ч гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэн авсан. Өнөөгийн байдлаар “Baowu”-ийн нийт үйлдвэрлэл 130 гаруй сая тоннд хүрч дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “ArcelorMittal” компанийнхаас даваад байна.
Э.Од