“Монгол нүүрс” ассоциацаас Энэтхэгийн талтай хамтран “Нүүрс-кокс-ган-хими” цахим хурал (2021.02.10) зохион байгуулна. Тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ.
Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавих аж. Арга хэмжээнд оролцогчдыг https://docs.google.com/forms линкээр бүртгэж байна.
Өнгөрсөн сард (2021.01.28) “Монгол нүүрс” ассоциацаас Хятадын зах зээлийн судалгаа, мэдээллийн “Today think thank” байгууллагатай хамтран “Монгол-Хятадын нүүрсний худалдаа” хурлыг цахимаар зохион байгуулсан юм. Энэхүү хуралд Монголын талаас УУХҮЯ, АМГТГ-ын төлөөллөөс гадна "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой", "Энержи Ресурс", “Терра энержи”, МАК, “Өсөх зоос”, “Хүрэнтолгой коал майнинг”, “Саусгоби сэндс”, “Жавхлант орд”, “Хүннү ресурс”, “МоЭнКо”, “Аспайр майнинг”, “Сутаймайнинг сервис”, “Си Ай Жи”, “Эрдэнэс алт Монгол” зэрэг компаниуд, харин Хятадын талаас Ганцмод, Сэхэ, Мандал боомтын засаг захиргаа, Бугатын гангийн үйлдвэр, нүүрсний 10 гаруй компани, тээвэр ложистикийн компани, Монгол- Хятадын нүүрсний ассоциацийн гишүүн байгууллагуудын төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн оролцов.
Э.Од