Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Baowu” групп дахин нэг гангийн үйлдвэр эзэмшлээ 

Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь дахин нэг гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэжээ. Тодруулбал, Юнань мужийн гангийн хамгийн том үйлдвэр “Kunming Iron and Steel” (Kunsteel) компанийн 90%-ийг “Baowu” групп үнэ төлбөргүйгээр эзэмшсэн байна.

Өмнө нь “Baowu” групп болохоос өмнө буюу 2007 онд “Wuhan Iron and Steel” компани нь “Kunming Iron and Steel”-ийн 48.81%-ийг худалдан авч байжээ.

Өнөөгийн байдлаар “Kunming Iron and Steel” компани жилд 8.27 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн “Baowu” нь Хятадын дөрвөн ч гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэлээ. 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%, 2020 онд “Taiyuan Iron & Steel” болон “TISCO” компаниудын хяналтын багц, энэ онд “Kunming Iron and Steel”-ийг 90%-ийг тус тус эзэмшсэнээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал 140 сая тоннд хүрч байна. Одоо тус групп гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж буй юм.

2016 онд Хятадын Засгийн газраас “Baosteel Group” болон “Wuhan Iron & Steel Group”-ийг нэгтгэснээр “Baowu” группыг байгуулсан билээ. 

Хятад улс нэн тэргүүнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гангийн хуучирсан үйлдвэрүүдийг хаах, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг нэгтгэж, гангийн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. 

Э.Од