Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

АНУ-ын “Freeport”, Хятадын “Tsingshan” зэсийн үйлдвэр байгуулахаар хамтарна

АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” болон Хятадын гангийн “Tsingshan” компаниуд хамтран зэсийн үйлдвэрийн цогцолборыг Индонезид байгуулах хэлэлцээрт үзэглэлээ. Тодруулбал зэс хайлуулах үйлдвэрийг Индонезийн Халмахера аралд байгуулахаар болсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. 

Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон. Энэ үүргийнхээ дагуу “Freeport” компани зэсийн үйлдвэрийн цогцолбор байгуулах хэлэлцээрийг 2020 оны сүүлчээр “Tsingshan” компанитай эхлүүлээд байсан юм

Тус цогцолборыг байгуулах төсөлд талууд нийт 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах урьдчилсан тооцоо гарчээ. 

Э.Од