Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Vale” компани хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлнө

Бразилийн уул уурхайн “Vale” компани нь 2019 онд төмрийн хүдрийн “Feijao” уурхайн хаягдлын далан задарсны уршгаар учирсан хор хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Эл уурхай орших Минас Жерайсын мужийн Засаг захиргаатай тус компани удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд энэхүү шийдвэрт хүрсэн байна. 

“Vale” компаниас гаргах нөхөн төлбөрийн хөрөнгийн 30%-ийг Brumadinho хот, үлдсэнийг нь тухайн мужийн замын дэд бүтэц, нийгмийн чанартай барилга байгууламж барихад зарцуулах аж. Уурхайн хаягдлын далан задарсны улмаас Brumadinho хотын оршин суугч 270 хүн амиа алдсан юм. Уг осолд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон орон байргүй хоцорсон иргэдэд нийт 1.83 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг өмнө нь тус компани олгожээ.

2015 оны арваннэгдүгээр сард Минас Жейрас мужийн нутагт мөн л “Vale” компанийн үйл ажиллагаа явуулдаг уурхайн хаягдлын хоёр далан задарснаас 19 хүн амь үрэгдэж, бүс нутгийн байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулсан билээ.

Э.Од