Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ

Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банкны шинжээч Оливер Нюжент үзэж байна. Улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалтын улмаас аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан. Гэхдээ нөгөө талдаа ахуйн хэрэглээний, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Үүний сацуу орон сууцны худалдан авалт өсч байна. Эдгээр худалдан авалт нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй.

Өмнө нь танилцуулсан “World Bureau of Metal Statistics”-ийн судалгаагаар, 2020 оны эхний 11 сард дэлхийн зах зээл дээр 1.2 сая тонн зэсийн хомсдол үүсчээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд дэлхийн зэсийн эрэлт 5.5%-иар нэмэгдэж 22.97 сая тоннд хүрсэн байна.  Зөвхөн Хятад улсын зэсийн хэрэглээ 16.6%-иар өсч 13.45 сая тонн болжээ.

Тэгвэл энэ онд дэлхийн зэсийн эрэлт 6%-иар өснө гэж судалгааны “BoA Securities” байгууллагын шинжээч Майкл Уидмер таамаглал дэвшүүлж байна. Зэсийн хомсдол ирэх хоёр жил үргэлжилнэ гэж тэрээр үзжээ.   

Э.Од