АНУ-ын “ArcelorMittal” компани нь 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж үзжээ. Гол хэрэглэгч улс орнуудаар авч үзвэл, энэ онд БНХАУ-ын гангийн хэрэглээ 1-3%, Энэтхэгийнх 16-18%, АНУ-ынх 10-12%-иар тус тус өсөх таамгийг тус компани дэвшүүлсэн байна. 2020 оны үзүүлэлтээр дэлхийн гангийн эрэлт 1%-иар буурсан аж.
Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр “ArcelorMittal” компани дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Хятадын төрийн “Baowu” групп тэргүүлж байна. Өнгөрсөн оны дүнгээр, “ArcelorMittal” компани 71.5 сая тонн ган хайлуулсан нь өмнөх оныхоос 20.37%-иар буурчээ. Тэгвэл 2020 онд нийт 69.1 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Түүнчлэн, энэ сард “ArcelorMittal” компанийн Гүйцэтгэх захирлаар Адитя Митталыг шинээр томсон талаар мэдээллээ. Түүний эцэг Лакшми Миттал нь 1976 онд тус компанийг үүсгэн байгуулсан юм.
Э.Од