Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ 

Энэтхэгийн Засгийн газраас дэд бүтцийн төслүүддээ хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2021-2022 онд тус улсын гангийн бүтээгдэхүүний эрэлт өсөх төсөөлөлтэй байна. Тухайлбал, эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэхэд 5.54 их наяд рупийг (75.9 тэрбум ам.доллар) улсын төсвөөсөө зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь өмнөх оныхоос 35%-иар нэмэгдсэн байна. 

Хөрөнгө оруулалтын 2.87 их наяд рупийг (39.3 тэрбум ам.доллар) хот, тосгодын алслагдсан 100 гаруй дүүргийг хэрэглээний цэвэр усны хангамж болон хийн хоолойн дэд бүтцэд холбох “Jal Jeevan Mission” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Авто болон төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын 30%-ийг зориулах юм байна.  

Дэд бүтцийн эдгээр хөрөнгө оруулалт нь тус улсын гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийг төмөрлөгийн ассоциацаас (ISA) үзэж байгаа юм. 

Дэлхийн гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс нь 2030 он гэхэд гангийн үйлдвэрлэлээ 180-190 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. 

Э.Од