Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ггүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тэргүүтэй албаны хүмүүс (2021.02.16)ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай онлайнаар хуралджээ. Талууд “Сибирийн хүч 2”-ийн хийн хоолойг Монголын нутгаар барих хэсгийн төслийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Хурлаар төслийн “Эрдэнэс Газ” нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-ад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулжээ. Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” компанид хүргүүлсэн аж. Түүнчлэн, холбогдох хууль, тогтоомж, олон улсын жишиг хууль эрх зүйн талаар мэдээлэл цуглуулж судалгаа хийж байна.
“Газпром” компанийн зүгээс, байгалийн хийн хоолой манай улсаар татах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын айлчлалыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” компани