Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Газрын тос дамжуулах хоолой барих төслийн сонгон шалгаруултыг зарлажээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (2021.03.03) “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дорнод аймгийн нутаг дахь Тамсагийн ордоос түүхий тос дамжуулах 530 км урт хоолой, шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барих төсөл юм. Энэ нь Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын хариуцах хамгийн том хөрөнгө оруулалт юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.

“Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн хүрээнд бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн түүхий тос дамжуулах технологийн оновчтой шийдлийг гаргаж дамжуулах хоолойн үндсэн болон дагалдах барилга байгууламжийг төлөвлөж, барьж байгуулах аж. Төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниуд хүсэлтийг гуравдугаар сарын 22-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Б.Номин