Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Японы компаниуд Оросын коксжих нүүрсний төсөлд хамтарна 

ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ. Тодруулбал, талууд Якутын бүс нутгийн нүүрсний томоохон ордуудыг ашиглах, Япон улсад нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн тээврийн дэд бүтэц, ложистик зэрэг асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, талууд хамтран Нерюнгрийн бүс нутаг дахь Чулмаканы ордоос коксжих нүүрс олборлох, уурхайд түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулах талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

Тус ордоос коксжих нүүрсийг 7-10 хоногт багтаан Ази-Номхон далайн орнуудын зах зээлд нийлүүлэх дэд бүтэц бэлэн гэдгийг Оросын “Долгучан” компанийн Ерөнхий захирал Аркадий Островский мэдэгджээ. Тэрээр “Манай компани нь нийт 100 сая тонн коксжих нүүрсний нөөц бүхий ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь 2018 онд судалгаа явуулж, нарийвчлан тогтоосон нөөц юм. Чулмаканы ордын коксжих нүүрсний талбай нь 2055 он хүртэл ашиглах нөөцтэй. Ил болон далд аргаар олборлох нөхцөлтэй. Баяжуулах үйлдвэр жилд 1.5 сая тоннын хүчин чадалтай байх юм” хэмээн тайлбарласан байна.

“Долгучан” нь Оросын “Колмар” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Анатолий Митрошины мэдлийн, бие даасан тусдаа компани юм. Японы хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэхээр яригдаж буй Чулмаканы ордын 96.5%-ийг “Долгучан” компани, 3.5%-ийг Аркадий Островский эзэмшиж байна. 

Э.Од
 
 
 
 
 
 
 
 
   
    

Сэтгэгдэл (3)

  • Зочин (37.164.14.169)
    Жэнког оросууд турхирч ТТ гацаалгаад өөрсдөө одоо Хятад Японтой хамтрах гэж байдаг. Энхсайхан ТТ дээр Япон Хятад Монгол 3 улсын хамтарсан консерциум байгуулах асар том төсөл эхлүүлсэниийг хужаад зүгээр өгөх гэлээ гэж харлуулж гүтгээд зогсоосон. Жэнко гэж бууны нохой монголоо хорлож орост боломж гаргаж өглөө дөө.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.229.120.194)
    Zub hoo bod yapantai hamtrahgui hoogood l shah uu zubhun hujaa l geed bgaa biluu yu bilee als dornodoor gargah biluu ulger yariad bggaa biluu kk
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.97.194)
    Бязда Жанкууг огцруульяа.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах