Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад ашигт малтмалын хайгуулын шинэ үе шат эхэлнэ

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц, түүний ашиглалтад анхаарах тухай Хятадын Засгийн газраас мэдэгджээ.

Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч тус улс нь төмрийн хүдэр, марганц зэрэг зарим түүхий эдийн импортоос хараат байгаа юм. Тиймээс Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2021-2025 оны төлөвлөгөөний (XIV таван жил) дагуу ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, баталгаажуулах зорилгоор энэ таван жилд хайгуулын шинэ үе шатыг эхлүүлэхээр болжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэнээр, гадаад зах зээлд өрсөлдөхүйц, төмрийн хүдрийн үнэ тогтооход нөлөөлөх чадамжтай 1-2 том ордыг 2025 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн XIV таван жилийн төлөвлөгөөний хүрээнд гангийн үйлдвэрлэлд ногоон технологийг түлхүү нэвтрүүлэх зорилттой.

2020 онд Хятад улс нийт 1.06 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн юм. Хар төмөрлөгийн ассоциациас энэ онд тус улсын гангийн хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ.

Э.Од