Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Baowu Steel” групп гангийн үйлдвэрийн шинэ төсөл хэрэгжүүлнэ 

Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Fujian Sangang” компанитай хамтран Хятадын Фужян мужид гангийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ.

Энэхүү төсөл нийт 20 тэрбум юанийн (3.09 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалттай бөгөөд хамтрагч талууд 50:50%-ийн хөрөнгө гаргах аж. Шинээр байгуулах үйлдвэр нь жилд 3.22 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 онд Фужян муж нийт 38.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус мужид ган үйлдвэрлэлээр “Baosteel Desheng”, “Tsingshan” болон “Fujian Fuxin Special Steel” зэрэг компани тэргүүлдэг байна.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сард “Fitch Ratings” агентлагаас Хятадын төрийн “Baowu Steel” группын зээлжих зэрэглэлийг “А” ангилалд хэвээр үлдээсэн билээ.   

Э.Од