Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын хөрөнгө оруулалтаар Орос кокс-химийн үйлдвэр байгуулна

ОХУ-д кокс-химийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Засгийн газар болон Хятадын “Цинань” компанийн хооронд байгуулжээ. 

Жилд 4 сая тонн металургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд Хятадын компани 5 тэрбум юанийн хөрөнгө оруулна. 

Энэхүү үйлдвэр нь коксоос гадна нафталин, бензол, аммонийн сульфат зэрэг дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Үйлдвэрийн гол түүхий эдээр Якутын бүс нутгаас олборлож буй коксжих нүүрсийг ашиглах юм.

Э.Од
 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.68)
    Ali ch uls ooriinhee erh ashgiig bodno. "Ah ah" geel soliorood, hezee dyy n boltsyn.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах