“Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл”-ийг маргаашнаас (2021.03.10) эхлэн арилжааны банкуудаар олгоно. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэгт Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Монголбанк оролцохыг онцоллоо. Уг зээл нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, арилжааны банкнаас ижил шаардлагаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай юм.
Нэг зээлдэгч түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээний хувьд аж ахуй нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч болон иргэнд 50 сая төгрөг хүртэл байх юм. Харин батлан даалтын хэмжээ нь “жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг” үндэслэн (үндсэн зээлийн 60% хүртэлх) тооцох аж. Уг зээлийг он дуустал олгох бөгөөд зээлийн эргэн төлөх хугацаа 3 жил байхаар тогтжээ.
Л.Номин