Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Тавантолгой” компани 18.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 375 төгрөг буюу нийт 18.8 тэрбум төгрөгийг эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараах болсон тухай Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. 

Тус компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох аж. “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 20-нд хийх тов зарлажээ. Хурлын дараа өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус компани хөрөнгийн биржид нийт 52 сая хувьцаа гаргасан бөгөөд бүх хувьцаа эргэлтэд гарчээ. Мөн компанийн зах зээлийн үнэлгээ 408 тэрбум төгрөг хүрч, (2021.03.09) хаалтын ханш 7,755 төгрөг байгаа юм.

Б.Номин 


 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.25)
    мөнгөө авьяа
    2021 оны 03 сарын 12 | Хариулах