Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.03.10)Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулахаар шийдвэрлэжээ. Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. 

Үндэсний баялгийн сан нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох шаардлагатай гэж Засгийн газрын зүгээс үзжээ.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

Б.Номин