Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өсөлттэй гарчээ

2020 оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлжээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 онд 11.9 их наяд төгрөгт хүрч, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн шууд орлого 2.9 их наяд төгрөг буюу 24.3%-ийг эзэлж байсан.

Харин “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 12.6%-иар буурсан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25.7%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.4%-ийн өсөлттэй гарчээ.  

 

                                                             Эх сурвалж: УУХҮЯ