Дэлхийн литийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Ganfeng” компани нь Хятадын Цинхай муж дахь литийн “Yiliping” төслийн 49%-ийг 1.47 тэрбум юаниар (225 сая ам.доллар) худалдан авчээ. Харин төслийн үлдсэн 51%-ийг төрийн “China Minmetals” корпораци эзэмшиж байна. “Yiliping” төслийн орд нь 17 сая тонн литийн нөөцтэй аж.
Хятадын “Jiangxi Ganfeng” компанийн үндсэн төслүүд Аргентин, Мексик, Австрали болон Ирланд улсад хэрэгжиж буй юм. Тиймээс тус компани дэлхийд өрсөлдөхүйц литийн үйлдвэрлэлийн кластерыг Түвдэд байгуулах ажлаа түргэтгэх шаардлагатайг БНХАУ-ын дарга Си Жинпины мэдэгджээ.
“Аргус” агентлагийн мэдээллээр, Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор литийн хэрэглээ өсч байна. Энэ утгаараа тус улс бодлогын түвшинд литийн олборлолт, үйлдвэрлэлд анхаарах болсныг онцолжээ.
Э.Од