Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг (2021.03.22)байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд, газрын ховор элементийн сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, ГХЭ-ийн техник технологийн талаарх мэдээлэл болон мэргэжилтэн солилцох аж.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”-ийг байгуулсан юм. Төслийн нэгжийн гол зорилго нь Монгол Улсын газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

УУХҮЯ-наас Монгол Улсын “Газрын ховор элементийн хөтөлбөр”-ийг боловсруулж, 2020-2024 онд хоёр үе шаттайгаар 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) статистик мэдээгээр, Монголд Улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй.

Э.Од