Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ

Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм.

2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна.

БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм. 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй.

Ирэх таван жилд нүүрсний компаниудыг нэгтгэх, нийлүүлэх замаар тус бүр жилд 100-аас дээш сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай тэргүүлэх 10 компанийг бий болгоно. Энэ дотроо томоохон 1000 уурхайд шинэ технологи нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлжээ.

Э.Од