"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 96 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, тус бүр 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг бүртгэжээ.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм.
Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх аж.
Л.Номин