Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын 03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.
Энэ хугацаанд КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс