Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна.
Гэрэл зураг: www.mining.com
Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, Оросын нүүрсний нийт олборлолтын хэмжээ 108.13 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.5%-иар илүү үзүүлэлттэй гарлаа. Харин нүүрсний экспорт эхний гурван сарын дүнгээр 47.42 сая тоннд хүрчээ.
Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна. Оросын хувьд нэгдүгээр сараас төмөр замаар нүүрсийг 20 тоннын чингэлгээр тээвэрлэн экспортолж эхэлсэн юм.
Э.Од